24 ЦАГТ: Ковидын 1875 шинэ тохиолдол илэрч, 2 хүн нас барлаа

2021 оны 08 сарын 19

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.19)


Сүүлийн 24 цагт Шинээр 1875 тохиолдол бүртгэгдэж, 1672 хүн эдгэрлээ. Харин архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 61-80 насны хоёр хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 891 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 600
  • Орон нутагт - 1275

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 9910 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 9232 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-5676
  • Хүндэвтэр-3216
  • Хүнд-832
  • Маш хүнд-186

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1532 нь хүүхэд байгаа бол 296 нь жирэмсэн эх байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(202.126.88.223) 2021 оны 08 сарын 19

өдөр бүр нэмэгдээл бна бага ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээ болиочээ Энхамгалаан

0  |  0
ард түмэн(202.126.88.223) 2021 оны 08 сарын 19

өдөр бүр нэмэгдээл бна бага ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээ болиоч ээ

0  |  0
Top