24 ЦАГТ: Ковидын 1651 шинэ тохиолдол илэрч, 4 хүн нас барлаа

2021 оны 08 сарын 21

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.21)


Сүүлийн 24 цагт Шинээр 1651 тохиолдол бүртгэгдэж, 1723 хүн эдгэрлээ. Харин архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны дөрвөн хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 896 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 437
  • Орон нутагт - 1214

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 9910 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 10517 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-5945
  • Хүндэвтэр-3530
  • Хүнд-842
  • Маш хүнд-200

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1642 нь хүүхэд байгаа бол 202 нь жирэмсэн эх байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Top