Нацист удирдагчийн хэрэглэж байсан суултуурын тагийг Нью-Жерси мужийн нэгэн гэр бүл дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Ранвальд Борч хэмээх АНУ-ын цэрэг Францын хоёрдугаар хуягт дивизтэй хамт 1945 оны тавдугаар сарын эхээр Германд хүрсэн бөгөөд ингэснээр тус оронд хөл тавьсан холбоотнуудын анхны цэргийн нэг болжээ. Энэ үед Гитлер өөрөө аль хэдийнээ нас барж, нацист цэргүүд ухарч, Гитлерийн амьдарч байсан байшин ихэд сүйдэж, тоногдсон байжээ. Олзноос Борчод ногдох зүйл нь ердөө газрын тосны зураг, хуягласан хантааз, суултуурын таг байжээ. Түүний хүү Майклын ярьснаар Борчийг суултуурын тагийг авахад хамт байсан цэргүүд яагаад оо-ын суултуурын таг авч буйг нь ихэд гайхан асууж байжээ.
Харин Борч "Гитлер бөгсөө хаана тавьдаг байсан нь сонин биш гэж үү” хэмээн хариулж байсан гэдэг. Суултуурын тагийг бусад эд зүйлсийн хамт Борчийн эхнэр Нью Жерси дэх гэрийнхээ подвальд хадгалж байжээ. Суултуурын тагийг хүн худалдаж авах эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь Гитлерийн хэрэглэж байсан олон эд зүйлс дуудлага худалгаагаар орсон ч хэн ч худалдаж авч байгаагүй тохиолдол олон бий билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Fascist Trump avah baihoo.kkk