Шри Ланка улсад согтуугаар заан унахыг хориглов

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Өмнөд Азийн Шри Ланка улсын эрх баригчид зааныг хамгаалах шинэ хууль баталжээ. Заан тэжээх нь тус улсад баян чинээлгээ харуулах нэг үзүүлэлт болдог. Гэхдээ сүүлийн үед энэхүү ховор амьтантай зүй бусаар харьцах, зовоох явдал нэмэгдсэн тул ийнхүү хуулиар хамгаалжээ. Шинэ хуулиар тэжээвэр заан бүр гэрэл зураг, биометрийн мэдээлэл бүхий үнэмлэхтэй болохоор болжээ. Эзэд нь заанаа өдөр бүр 2.5 цаг усанд оруулах, өдөрт дөрвөөс илүү цаг ачаа тээвэрт ашиглахгүй байх, шөнийн цагаар ажиллуулахгүй байх үүрэгтэй болсон байна.

Аялал жуулчлалын салбарт зааныг ашиглахдаа нэг удаа дөрвөөс олон хүн унуулахгүй, ингэхдээ заавал зөөлөвчтэй эмээл ашиглаж байх ёстой болсон байна. Зааныг засгийн газрын зөвшөөрөлгүй кино зурагт ашиглахыг бас хоригложээ.

Хамгийн сонирхолтой нь иргэдэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ заан унахыг хориглосон байна.  Шинэ хуулийг зөрчвөл зааныг нь төрийн эзэмшилд хурааж, эзнийг нь гурав хүртэл жил шоронд хорихоор болсон байна. Шри Ланка улсад зэрлэг зааныг барьж, гаршуулахыг оролдвол цаазын ялтай байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(66.181.166.134) 2021 оны 08 сарын 24

Я.Болор хэмээх хүндээ мэдээ яаж орчуулдагийг зааж өгөөчээ. Наад захын юмаа мэдэдгүй арай дэндүү юмааа!!!!!

0  |  0

Top