Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.24)
Сүүлийн 24 цагт Шинээр 1596 тохиолдол бүртгэгдэж, 2022 хүн эдгэрлээ. Харин архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны таван хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 907 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлгүүдэд ковидын халдвар авсан нийт 11093 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн гэрийн хяналтад 10309 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1716 нь хүүхэд байгаа бол 326 нь жирэмсэн эх байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!