Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.25)
Сүүлийн 24 цагт шинээр 2433 тохиолдол бүртгэгдэж, 1479 хүн эдгэрлээ. Харин архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 61-80 насны зургаан хүн нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 913 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1749 нь хүүхэд байгаа бол 348 нь жирэмсэн эх байна.
Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!