24 ЦАГТ: Ковидын 2467 шинэ тохиолдол илэрч, 6 хүн нас барлаа

2021 оны 08 сарын 26

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.26)


Өчигдөр ЭМЯ-аас өгсөн мэдээллээр ковидын шинэ тохиолдол 2433 байсан бол халдвар дахин өсөж, өнгөрсөн 24 цагт 2467 тохиолдол бүртгэгдлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 21-ээс дээш насны зургаан хүн /эмэгтэй-4, эрэгтэй-2/ нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 919 боллоо.

Нас барсан иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 21-40 настай-1
  • 41-60 настай -2
  • 61-80 настай-2
  • 80+ настай -1

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 773
  • Орон нутагт - 1691

Харин сүүлийн 24 цагт 1465 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 12106 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-7123
  • Хүндэвтэр-3813
  • Хүнд-991
  • Маш хүнд-179

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1750 нь хүүхэд байгаа бол 339 нь жирэмсэн эх байна.

Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Top