НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад орлоо.
Төсөл хэрэгжсэнээр вакцины төрөл, хадгалах горимоос хамаараад нэг удаадаа багадаа 2-3 сая тун вакциныг хадгалах боломжтой болж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин Биобэлдмэлийн Төв Агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай байжээ.
Сэтгэгдэл ( 0 )