“АстраЗенека” вакцины III дахь тунг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хийнэ

2021 оны 08 сарын 26

“Астразенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг гурав дахь тунд хамруулж эхэллээ.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын шинэ хувилбарууд хурдацтай тархаж, хоруу чанар болон халдварлуулах чадвар өндөртэй “Дельта” хувилбарын өвчлөл нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг эхлүүллээ.

Эхний ээлжинд коронавируст (Ковид-19) халдварын эсрэг хариу арга хэмжээний багт үүрэг гүйцэтгэж байгаа онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн юм.

Түүнчлэн энэ сарын 25-наас эхлэн “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдийг гурав дахь буюу дархлаа сэргээх тунд хамруулж байна. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очих бөгөөд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой юм.

“АстраЗенека” вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалт энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top