Нийслэлд 2582 иргэн вакцины 3 дахь тунд хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины 1-р тунд 587, 2-р тунд 2150, 3-р тунд 2582 буюу нийт 5319 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 1-р тунгийн хамралт 73.9 хувь, 2-р тунгийн хамралт 68.8 хувь, зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 103 хувь, 2-р тунгийн хамралт 95.9 хувь тус, тус байгаа юм.

Зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины 1-р тунд 3989 /33.5 хувь/, 2-р тунд 2635 /22.1 хувь/, мөн 12-15 насны хүүхэд 1-р тунд 74.658 /84 хувь/, 2-р тунд 54.146 /60.9 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд 1-р тунд 29.246 /86.3 хувь/, 2-р тунд 22.816 /67.3 хувь/  нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагджээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top