Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.27/ 11:00 цагийн мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Нийт бүртгэгдэж байгаа халдварын 72.5 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна. Үлдсэн хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр байна. Өөрөөр хэлбэл, 10000 хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Баян-Өлгий аймагт сүүлийн 14 аймагт халдвар хамгийн өндөр бүртгэгдэж байсан бол одоо Ховд аймагт халдвар эрс нэмэгдэж байна" хэмээн ярилаа.