Хатан хааны амь насанд халдахаар гурван удаа завдаж байжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Хатан хаан Элизабет бол  Их Британийн ард түмний хамгийн хайртай хүмүүсийн нэг гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тэрбээр удаан хугацаанд хаан ширээнд сууж буйгаас гадна  хамгийн   олон газраар аялсан удирдагчдын нэг. Гэхдээ түүнийг аялж явахад нэг бус удаа амь насанд нь халдахаар оролдож байжээ. 

АВСТРАЛИ 1970 ОН

1970 онд хатан хаан Элизабет болон түүний нөхөр  хунтайж Филип нар Австрали руу аялсан байна. Аялалын үеэр Сиднейгээс Шинэ Өмнөд Уэльс руу галт тэргээр явах байв. Гэтэл  Хатан хааны явж буй галт тэрэгний замд гуалин тээглүүлсэн байжээ. Хатан хааны галт тэрэг явахаас нэг цагийн өмнө өөр нэг галт тэрэг уг замаар явах үед ямар ч гуалин байгаагүй аж. Хэдийгээр Хатан хааны галт тэрэг гуалин  мөргөж замаасаа гарсан ч дотор нь явсан хүмүүс бэртэж, гэмтээгүй байна. Уг хэргийг хэн зохион байгуулсныг өнөөг хүртэл олж тогтоогоогүй аж.

ЛОНДОН 1981 ОН

Лондонд жил бүр болдог нэгэн ёслолын арга хэмжээний үеэр цугласан олны дундаас 17 настай Маркус Саржант гэх хүү  Хатан хаан руу буудсан байна. Саржант алдартай болохын тулд Хатан хаанаа хөнөөх гэж байсан гэж мэдүүлсэн байна. Түүнийг Хатан хааны  амь насанд халдах гэж оролдсон гэж үзэн таван жилийн хорих ял оноожээ.

ШИНЭ ЗЕЛАНД 1981 ОН

Хатан хааныг Шинэ Зеландад айлчилж байх үеэр 17 настай Кристофер Жон Льюис гэх хүү Элизабетыг машинаасаа буух үед нь ойролцоох барилгын цонхоор бууджээ. Тухайн үед  Льюисийг барьж чадаагүй ч  найман хоногийн дараа баривчилсан байна. Тэрбээр  гурван жил шоронд хоригдоод сэтгэцийн эмнэлэг рүү шилжжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top