Пфайзер/бионтех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

2021 оны 08 сарын 27

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 113,490 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар улиралд нийт 255,060 тун вакцин хүлээн авсан бөгөөд 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 790,920 тунг хүлээн авсан.

Үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал хүлээн авах болно. Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top