Эцэг, эх халдварын шинж тэмдэг илэрсэн хүүхдээ сургуульд явуулахгүй байх үүрэг хүлээнэ

2021 оны 08 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "БНХАУ-д хүүхдүүдийг Синофармын вакцинаар вакцинжуулж байгаа. АНУ-д пфайзерийн вакциныг хүүхдийн тунгаар хийх туршилт нь хийгдэж байгаа. Бид 3-11 насны хүүхдийн олон улсын вакцинжуулалтын судалгааг маш анхааралтай ажиглаж байна.

Манай улсад хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор ковидын халдварыг хүүхдүүд сургуулийн орчинд гэхээсээ илүү гэр бүлийн орчноос авах эрсдэл өндөр байгаа. Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ халдвар тараахгүй байх чиглэлээр халдвар хамгааллын дэглэмээ маш сайн анхаарах ёстой.

Эцэг, эхчүүдийн бас нэгэн анхаарах ёстой зүйл нь хүүхдэд илэрч буй шинж тэмдэг. Дельта вирусийн үед хүүхдэд нус гойжих, хоолой өвдөх, халуурах, туулгах шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй байх үүргийг эцэг, эх хүлээнэ" гэх мэдээллийг өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top