24 ЦАГТ: Ковидын 2422 шинэ тохиолдол илэрч, 2131 хүн эдгэрлээ

2021 оны 08 сарын 28

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.08.28)


Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2422 тохиолдол бүртгэгдэж, 2131 хүн эдгэрсэн байна. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан нэг эмэгтэй нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 924 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 571
  • Орон нутагт - 1851

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 12802 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-7737
  • Хүндэвтэр-3844
  • Хүнд-1021
  • Маш хүнд-200

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1890 нь хүүхэд байгаа бол 390 нь жирэмсэн эх байна.

Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top