Улаанбаатар хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нд коронавирусний вакцинжуулалтын 24 цэг ажиллаж байна.
24 цэгт 38 багийн 188 эмч, ажилтан ажиллаж, 2492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2666 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 56334 (63.4 хувь), 16-17 насны 23350 (68.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )