Өнөөдрөөс зорилтот бүлгийн иргэдийг гурав дахь тунд хамруулна

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс /2021.08.30/ эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар болсон.

Зорилтот бүлэгт:

  • 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан,
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн,
  • Хавдартай
  • ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай,
  • Дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг
  • Хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Б.Хонгорзул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top