“Z” үеийнхэн буюу 1996-2010 онд төрсөн хүүхдүүд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад архи, тамхи хэрэглэх нь харьцангуй бага байгааг судалгааны дүн харуулжээ. Тодруулбал, тэд өмнөх үеийнхэнтэй нь харьцуулахад архи, согтууруулах ундаа худалдан авах нь 1.6 дахин, тамхи худалдан авах нь 2.1 дахин бага гэнэ.
Ерөнхийдөө цар тахлын үеэр бүхий л насныхны хувьд согтууруулах ундаа хэрэглэх сонирхол нь илт буурсан байна. Үүнээс гадна “Z” үеийнхний хүнсний ногоо, жимсний хэрэглээ “Y”, “X” үеийнхнээсээ 29 хувиар илүү гэнэ. Ерөнхийдөө “Z” үеийнхэнд эрүүл амьдралын хэв маяг ажиглагдаж байгааг судлаачид онцолж байна.
“Z” үеийнхэн болон түүнээс доод үеийнхэн хэрэглээний тал дээр өөрийн гэсэн нэлээд онцлогтой аж. Түүнчлэн 30-аас доош насныхан эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж чаддагаас гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах болжээ. Мөн нийт 50 оронд явуулсан судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран "Z" үеийнхэн илүү даяарчлагдаж, эх оронч болон үндсэрхэг үзлээс холдсон байна. 35-аас дээш насны иргэдийн үзэж буйгаар "Z" үеийнхэн өөрийн орны иргэдээс илүү цахим ертөнцөд танилцсан найзтайгаа хялбар ойлголцож, нийтлэг сонирхолтой байдаг аж.
Сэтгэгдэл ( 6 )
писда
ямар ч эх оронч үзэлгүй хараал идсэн новшийн үе гарч ирж байна.нөгөө авлигалчид шиг чинь\n
Монголд ийм залуус маш олон болох болтугай.
Энэ дэлхийн улсуудын судалгаа бололтой. Сэтгэгдлээс үзэхэд, манай улсын Z үеийнхэн бусад улсаас маш хоцрогдолтой байгаа юм байлгүй.
худлаа шааж бна манай ангийхан бүгд архи тамхи хэрэглэдэг
aa medehgui