Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.08.30)
Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2209 тохиолдол бүртгэгдэж, 1795 хүн эдгэрсэн байна. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан нэг 41-80 насний 2 эрэгтэй, 2 эмэгтэй нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 931 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 1795 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 13570 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2014 нь хүүхэд байгаа бол 397 нь жирэмсэн эх байна.
Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!
Сэтгэгдэл ( 1 )
Нэмэлт 3 дахь тунгаа хийлгэх гэсэн чинь вакцин хийж буй цэгүүд хол болсон байна, иймээс хуучин шигээ олон цэгүүд нэг дор ажиллуулах яаралтай арга хэмжээ авахгүй бол дахин бөөгнөрөл үүсч энэ өвчний 3 дахь давалгаанд чинь нэмэрлэх байхдаа