Тохиолдлын тоо өсч байгаатай холбоотой дуудлагын ачаалал нэмэгджээ

2021 оны 08 сарын 31

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,589  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

2021.08.30-ны өдөр хүлээн авсан дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 67,9 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 77 хувьд  амжилттай үйлчилжээ.

Батлагдсан тохиолдлын тоо өсч байгаатай холбоотой дуудлагын ачаалал өссөн байна. Мөн өмнөх өдөртэй харьцуулахад вакцинжуулалттай холбоотой лавлагаа 50 хувь, шинжилгээтэй холбоотой лавлагаа 40 хувиар өсчээ.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсаар 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь нийт 281,466 дуудлагаас 213,973 дуудлагад амжилттай үйлчилсэн.

07 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 93 хувь, нийт 174,439 дуудлагаас 162,609-д амжилттай үйлчилсэн бол 8 дугаар сарын (2021.08.30-ны хүртэлх) дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 88 хувь, нийт 101,701 дуудлагаас 89,229 амжилттай үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top