Манай улс Covid-19 халдварын эсрэг вакцины гурав дахь буюу дархлаа сэргээх тунг хийж эхэлсэн. Тэгвэл энэхүү нэмэлт тунгийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.
-Covid-19 халдварын эсрэг гуравдугаар тунг хийж эхэлсэн байгаа. Энэхүү нэмэлт тунгийн талаар мэдээлэл өгвөл?
-Гуравдугаар тун буюу нэмэлт тунг хоёр утгаар ойлгох хэрэгтэй.
Нэгдүгээрт, Өмнө нь вакцины хоёр тунг хийлгэсэн ч өвчний улмаас дархлаа тогтоогүй бол нэмэлт тун хийж байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь вакцины хоёр тунг хийлгэсэн ч гэсэн тухайн хүнд дархлаа тогтоогүйн улмаас дахин дархлаа тогтоох байдлаар хийж байгаа гэсэн үг.
Хоёрдугаарт, Өмнө нь хоёр тун вакцин хийлгэсэн. Тодорхой хэмжээнд дархлааны урвал явагдсан. Тухайн хүний дархлааны урвалаар үүссэн эсрэг биетүүд тодорхой хугацааны дараа буурч байгаа бол өмнөх вакцинаар үүссэн дархлааг сэргээх байдлаар хийж байгаа.
АНУ болон бусад орнууд вакцин хийснээс 6-8 сарын дараа дархлааны эсрэг биет буурч байна. Тийм учраас сэргээх байдлаар нэмэлт тун хийх хэрэгтэй. Эсвэл архаг суурь өвчтэй, 65-аас дээш насныхан дархлааны дутмагшил үүсгэдэг өвчтэй хүмүүст нэмэлтээр гурав дахь тунг хийх хэрэгтэйг зөвлөсөн.
-Вакцины нэмэлт тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай юу?
-Вакцины нэмэлт тун хийлгэсэн ч халдвар авах эрсдэлтэй. Манай улсын хувьд вакцин хийлгээд халдвар авсан хүн их байгаа хэдий ч дархлаажуулалтад хамрагдсан нийт хүн ам дотор халдвар авсан хүн цөөн байна. Вакцины хамгийн гол хамгаалах нөлөө нь эмнэлэгт хэвтэх, хүндээр өвчлөх, нас барах эрсдлээс 90 хувьтай хамгаалж байгаа.
Монгол улсад болсон зургадугаар сарын давлагааг гуравдугаар сарын давалгаатай харьцуулахад нас баралт болон эмнэлэгт хэвтэлтийн үзүүлэлт багассан.
Дэлхий нийтэд ковидын нас баралтын түвшин дунджаар 2.2 хувьтай байна. Харин Монгол улсын хувьд хамгийн сүүлийн байдлаар 0.3 хувьтай байгаа. Энэ нь цэвэр вакцины үр нөлөө гэж хэлж болно.
-Covid-19 тусаад эдгэсэн хүн дахин халдвар авах уу?
-Ковидын халдвар аваад эдгэсэн хүний цусанд SARS-CoV-2 вирусийн эсрэг биет тодорхой хэмжээгээр үүссэн байдаг. Энэ эсрэг биет хүний биед хэр удаан хугацаанд хадгалагдахаас хамаараад халдвар авах болон нас барах эрсдэлээс хамгаалдаг.
Халдвар аваад эдгэсэн тохиолдолд байгалийн дархлаа тогтдог. Үүнийг АНУ болон бусад оронд хийсэн судалгаагаар ойролцоогоор 90 хоног үргэлжилнэ гэсэн тооцоо судалгаа байна.
-Манай улс хүн амынхаа 77 хувийг “Вероселл” вакцинаар дархлаажуулсан. Тэгэхээр эдгээр иргэдэд нэмэлт тунг ямар вакцин хийж байна вэ?
-Дэлхийн нийтэд вакцины нэмэлт тунг олон янзаар хийж, судалж байна. Олдоцоос нь хамаараад гурав дахь тунг өмнөх тунтай хослуулах, эсвэл өмнө нь хийлгэсэн вакцинаа хийлгэх эсэхээ сонгож болно. Манай улсад эхний хоёр тунг таван үйлдвэрлэгчийн дөрвөн өөр төрлийн вакцин хийсэн. Тэгэхээр одоогийн байгаа вакцины нөөц боломжоос хамаараад хослуулаад хийх сонголтыг иргэдэд өгч байгаа. Тодруулбал, Вероселл хийлгэсэн хүн гуравдугаар тунгаа вероселлээр хийлгэж болно. Файзер вакцинаар ч хийлгэж болно.
Сэтгүүлч Б.Хонгорзул, Зураглаач Ч.Ганхүсэл
Сэтгэгдэл ( 4 )
176.20 -ийн зөв
NASAn turshdaa darhalaa suuj bgaa shuu.2 jiliin omno hyatadad co avaad edgesen ulsuud esreg biyt uussen bna geed bgaa shuu.teheer 2 jilees deesh gesen ug
“Ковидын халдвар аваад эдгэсэн иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй байгааГАА ОЙЛГОМТОЙ ТАЛБАРЛАМААР БАЙНАА....“Ковидын халдвар аваад эдгэсэн иргэдэд гурав дахь тунг хийлгэмээр байна. яагаад ялгаварлан гадуурхаж байна вэ?!!!!!!!!!!
Хха , тэнэг хуухэн хеерхийдее