Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.09.01)
Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 3726 тохиолдол бүртгэгдлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан нэг 41-ээс дээш насны 3 эмэгтэй, 4 эрэгтэй нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 944 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 3177 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 14829 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2260 нь хүүхэд байгаа бол 471 нь жирэмсэн эх байна.
Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!