24 ЦАГТ: Ковидын 3805 шинэ тохиолдол илэрч, ДӨРВӨН ХҮН нас барлаа

2021 оны 09 сарын 02

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.02)


Өчигдрийн мэдээллээр ковидын тохиолдол 3726 байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, сүүлийн 24 цагт 3805 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан нэг 41-ээс дээш насны 2 эмэгтэй, 2 эрэгтэй нас барсан байна. Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 948 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 912
  • Орон нутагт - 2893

Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 2570 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 15136 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-9563
  • Хүндэвтэр-4241
  • Хүнд-1095
  • Маш хүнд-237

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2332 нь хүүхэд байгаа бол 442 нь жирэмсэн эх байна.

Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.

"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!

Top