Pfizer/Biontech вакцины 12 дахь удаагийн татан авалтаар 333,450 тун вакциныг /өчигдөр 2021.09.01/ Монгол Улс хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2,5 сая Pfizer/Biontech вакцины 1,373,430 тун вакцин өчигдрийн байдлаар хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )