Сошиал орчинд танигдсан хэдэн залуус нийлж, нэгдэн IHC гэж нэрлэсэн койны анхдагч зах зээлийн арилжааг Coinhub, DAX, Trade.mn, CompleX гэсэн дөрвөн бирж дээр хийж, нэг минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн тухай мэдээллийг уншигч та сонсож, дуулсан нь лавтай.
Уг койн блокчейн хооронд хөрвөж, хэрэглэгчдийг найдвартай нөхцөлөөр хангана гэсэн мэдээллийг тэдний зүгээс өгч буй ч нэг зүйл маш тодорхой байгаа нь мянга мянган Дорж, Дулмаагийн зүгээс нийт 30 тэрбум төгрөгөөрөө худалдан авсан койн нь БОДИТ ҮНЭ ЦЭНЭГҮЙ юм.
20 орчим мянган хэрэглэгчийн халааснаас гарч, IHC-ээр солигдсон 30 тэрбум төгрөг өнөөдөр яг хаана, хэнд байршиж байгаа вэ гэдэгт хяналт тавих хууль эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй. Таны оруулсан мөнгө хаана байгааг та ч, би ч, Монголбанк ч, Санхүүгийн зохицуулах хороо ч мэдэхгүй. Койны эзэд л мэднэ.
“Монгол Улс удахгүй криптовалют, койнуудын арилжааг зохицуулсан хуультай болох учраас энэ чиглэлийн арилжаа цаашид хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгчид үр өгөөжөө хүртэх болно” гэсэн агуулгатай мэдээллүүд гарч байгаа.
Тэгвэл хүлээлт дагуулсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслөөс харахад, хууль батлагдан гарлаа ч, иргэд, хэрэглэгчид криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах, хохирох ЭРСДЭЛ ХЭВЭЭРЭЭ байх нь.
Криптовалют, койнуудын арилжааг зохицуулна гэсэн ойлголтыг нийгэмд дагуулаад буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал батлах гэж буй нь ФАТФ-ын Саарал жагсаалттай холбоотой юм.
Учир нь, Монгол Улс 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
Түүнчлэн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг харвал хуулиар зохицуулах үндсэн асуудал нь үүнтэй холбоотой байна.
ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ГОЛ АСУУДЛУУД:
ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАМААРАХГҮЙ АСУУДЛУУД:
Хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар ийм л зохицуулалтын орчин тусгагдаад байна.
Виртуал хөрөнгөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дараах үндсэн шаардлагуудыг заавал хэрэгжүүлж байх шаардлагатай байдаг аж. Үүнд:
Тэгэхээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар энэ чиглэлд үйлчилгээ үзүүлэгчдийг Санхүүгийн Зохицуулах Хороо бүртгэлжүүлж, дээрх гурван шаардлагыг тухайлан тавина.
Харин нийгэмд хүлээлт үүсгээд байгаачлан энэ зах зээлд хөрөнгө мөнгөө оруулсан хэрэглэгчдийн эрх ашгийг шууд хамгаалахгүй. Хохирох эрсдэл байгаа шүү гэдгийг нь хуулийн хүрээнд хэрэглэгчдэд сануулах шаардлагыг үйлчилгээ үзүүлэгчдэд тавихаар тусгаж өгчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд криптовалют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд, цахим мөнгөний аль ч шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл цахим мөнгө, криптовалют нь хоёр тусдаа ойлголт юм. Харин иргэдийн хувьд криптовалютыг цахим мөнгөтэй ижил гэж ойлгож, хүлээж авдаг нийтлэг алдаа байна.
Блокчейн технологид суурилсан криптовалютыг Монгол Улсад бараа, үйлчилгээний төлбөрт ашигладаггүй. Харин иргэд арилжааны хэрэгсэл болгон ашиглаж байна. Монгол Улсын хууль тогтоомжоор бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй. Монголбанкнаас зөвшөөрөл олгодоггүй, үйл ажиллагааг хянан зохицуулдаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж буй юм.
Дашрамд сануулахад, Монголчууд Крипто үндэстэн болж, амьдралаа орвонгоор нь өөрчилж, нийгмийн тэгш хуваарилалтыг бий болгох боломжтой хэмээн “Ард”-ын Ч.Ганхуяг одоогоос дөрвөн жилийн өмнө 2017 онд хэлж байсан билээ. Гэхдээ тэрбээр ингэж хэлснээсээ хойш жилийн дараа буюу 2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Халаасан дахь бүх мөнгөөрөө хөрөнгө оруулах хэрэггүй. Биткоин худалдаж авч байгаа хүмүүст зөвлөхөд нэгдүгээрт, бүр мөсөн алдах боломжтой хэмжээнд худалдаж ав. Авсан бол өдөр бүр ханшийг нь битгий хар. Биткойноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Тухайн үед биткойны ханш 12 мянган ам.доллароос огцом унаж, 5000 ам.доллар руу орсон байв.
Тэгвэл санхүүгийн зах зээлийн талаар суурь мэдлэг, мэдээлэл ерөнхийдөө дутмаг хэвээрээ байгаа Монголчууд эхэнд хэлсэнчлэн цахим орчин дахь дотоодын КОЙН-ы сурталчилгаанд дарагдаж, арав таван төгрөгөөрөө койн худалдаад авчихвал, арав, хорь дахин илүү өгөөж хүртэх юм байна, хууль батлагдчихвал бүр их ашиг олно гэсэн найдлага тээсээр байна. Гэвч бодит байдал дээр хууль мэндэллээ ч, та хохирох эрсдэлтэй хэвээрээ үлдэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19
Olon ulsiin birjees ersdelee uureed mungu olood MGl-doo oruulj irj bval bolj bna.
Монголын койн гэж юу баыдгийн. Биткойн. eth ээ авч байвал харин ашигтай
crypto bol hussen huseegui ireedui mun
Коины луйварчидыг хориглооч ээ.