ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа уруудсан үнэ эргэн өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

ОПЕК+ бүлэг энэ сарын 1-ний өдөр цахимаар хуралдаж, газрын тосны олборлолтыг огцом бус аажмаар буюу өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх тухай өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн.

Газрын тосны салбарын гол оролцогчдын уг шийдвэрийн дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэд бууралт гарч, Брент тосны үнэ 3 хувь, WTI газрын тосны үнэ буурч, 67 ам.доллароор арилжаалагдсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ өчигдрөөс өсөлттэй байна. Тухайлбал, өчигдөр баррель нь 71.14 ам.доллароор худалдаалагдаж байсан Брент тосны үнэ өнөөдөр 73.03 ам.доллар болж, нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top