Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2021.09.06)
Өчигдрийн мэдээллээр ковидын тохиолдол 3628 бүртгэгдсэн бол өнөөдөр энэ тоо өсөж, сүүлийн 24 цагт 3766 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гурван эмэгтэй, гурван эрэгтэй нас барсан байна.
Насны бүлгээр нь авч үзвэл:
Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 951 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 3175 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 18.941 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2651 нь хүүхэд байгаа бол 651 нь жирэмсэн эх байна.
Монгол Улсын хүн амын дунд SarsCoV2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөж байна.
"Ковид-19" цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул иргэд та бүхэн олон хүн цугласан газар очихгүй байх, 1.5-2 метрийн хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлаарай!