Ковидын улмаас 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжжээ

2021 оны 09 сарын 06

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.09.06/ боллоо. Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм.

Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болголоо.

Нэмж мэдээлэхэд ЭМЯ-ны өнөөдрийн /2021.09.06/ мэдээллээр сүүлийн 24 цагт 3766 шинэ тохиолдол илэрсэн. Үүний 1271 нь Улаанбаатарт, 2494 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гурван эмэгтэй, гурван эрэгтэй нас барсан байна.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 21-40 настай-1
  • 61-80 настай-4
  • 80-аас дээш настай-1 хүн байна.

Улсын хэмжээнд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 951 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 18.941 хүн эмчлүүлж байгаагийн 2.473 нь хөнгөн, 255 нь нэн хүнд оноштой байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2651 нь хүүхэд байгаа бол 651 нь жирэмсэн эх байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.24.207) 2021 оны 09 сарын 06

БГД-ийн хэд хэдэн цэцэрлэг сургууль дээр ковид гарсан ч дүүргийн боловсролын хэлтэс нь ажиллуулсаар л байна. Дээд удирдлагууд нь зүгээр л ажиллуулан нууж байхад цаана нь зөндөө хүүхэд эрсдэлтэй байна. \n

0  |  0
Top