Б.Буянтогтох: Нэмж ор дэлгэмээргүй байна, хүний нөөцийн хомсдолд орно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох "Монгол Улс эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байдлаараа дэлхийд өндөрт тооцогддог. Өнөөдөр манай улсад халдвар авсан 21200 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэт их эмнэлэгт хэвтэх сонирхолтой байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ачааллыг маш ихээр нэмэгдүүлж байна. Коронавирус бол амьсгалын замын халдварт өвчин. Орыг дэлгэмээргүй байна. Монгол Улс 27 мянга орчим л ортой. Орыг дэлгэж болох ч хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top