Халдвар авсан ч өөр шалтгаанаар 73 хүн нас барсан нь тогтоогджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох "Эрүүл мэндийн сайдын тушаалаар долдугаар сарын 18-наас хойш халдвараар нас баралт дээр эмнэл судлалын баг ажиллаж байна. Нийт 73 тохиолдол дээр ковидын бус шалтгаанаар нас барсан нь тогтоогдсон. Халдвар авсан ч өөр шалтгаанаар нас барсан гэсэн үг" гэлээ. 

Түүнчлэн "Монгол Улс эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байдлаараа дэлхийд өндөрт тооцогддог. Өнөөдөр манай улсад халдвар авсан 21200 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэт их эмнэлэгт хэвтэх сонирхолтой байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ачааллыг маш ихээр нэмэгдүүлж байна. Коронавирус бол амьсгалын замын халдварт өвчин. Орыг дэлгэмээргүй байна. Монгол Улс 27 мянга орчим л ортой. Орыг дэлгэж болох ч хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top