Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 963-т хүрээд байна. Тэгвэл сүүлийн гурван өдөрт халдварын улмаас 44 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 15 хүн, баасан гарагт 14 хүн, өнгөрсөн хоногт 15 нас баржээ.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хоногт халдварын 2771 тохиолдол батлагдсан байна. Биеийн байдал нь нэн хүнд гэсэн оноштой 271 хүн эмнэлэгт, хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм үхээнц, шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь ард түмний төлөө биш, зөвхөн өөрийнхөө зөөлөн суудал, эрх мэдлийн төлөө байдаг Засаг, Төртэй байхад бүр өшөө их үхнэ