24 ЦАГТ: Ковидын 2351 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

2021 оны 09 сарын 13

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.13)


Сүүлийн 24 цагт "Ковид-19"  халдварын 2351 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 10 хүн /5 эмэгтэй, 5 эрэгтэй/ ковидын бус шалтгаанаар буюу үндсэн оношлогдсон өвчний улмаас нас барсан байна.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 41-60 настай-2
  • 61-80 настай-6
  • 80-аас дээш-2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1071
  • Орон нутагт - 1280

Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 4543 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 21.673 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-14.090
  • Хүндэвтэр-5615
  • Хүнд-1682
  • Маш хүнд-286

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3047 нь хүүхэд байгаа бол 1081 нь жирэмсэн эх байна.

Top