ХӨСҮТ найман сарын дотор зургаан захирлыг "ЯВУУЛАВ"

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ наймхан сарын дотор дөрвөн захирал, хоёр дэд захирлын нүүр үзлээ. 

ХӨСҮТ-ийг 16 жил удирдсан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Энэ хугацаанд тэрбээр ХӨСҮТ-ийг шорон шиг болгосон, өрөөндөө архи уудаг, ажилчдаа дарамталдаг гэх шүүмжлэлд өртөж байв.

Энэ оны нэгдүгээр сард Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж Д.Наранзулыг томилсон. Ингээд хоёр сарын дараа Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Л.Баттөрийг томилов. Л.Баттөр зургаан сар ажиллаад түүнийг Ц.Билэгтсайханаар солив.

Дэд захирлын томилгоо ч мөн адил холио солио ихтэй. Тодруулбал, гуравдугаар сард Э.Тэмүүлэнг дэд захирлаар томилов.

Гэвч Э.Тэмүүлэн ганцхан сар ажиллаад албан тушаалаа өгч, шинжээч болсон юм. Ингээд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан Ж.Байгалмааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилсон ч тэрбээр энэ долоо хоногт өргөдлөө өгсөн билээ.  

Дээврээс нь ус дусч, хяхарч дуугарсан модон шалтай, цуурч хагарсан ханатай  уг эмнэлгийг 16 жил удирдахдаа засч чадаагүй Д.Нямхүүг нийгмээрээ шүүмжилдэг.

Харин тэрбээр “ХӨСҮТ бол улсаас санхүүждэг байгууллага. Энэ байгууллага бүх үйлчилгээг улсын төсвөөр үзүүлдэг. Нэг ч үзлэг, шинжилгээ, эмчилгээг хувь хүнээс мөнгө авч хийдэггүй. Тэр утгаараа төсвөөс өгч байгаа санхүүжилт нь эмчилгээ, үйлчилгээндээ л таардаг. Дээврээс ус тусдаг тул үнэтэй тоног төхөөрөмж эвдрэх гээд байдаг тул бид өөрсдөө гар бие оролцон засвар хийж байсан удаатай” хэмээн тайлбарлаж байгаа юм.  

Цар тахлын үед хамгийн хүнд ачааг үүрч, хэдэн мянгаар нь иргэдээ эмчилсэн энэ эмнэлэгт дөрвөн захирал солигдож, хоёр дэд дарга ажлаа өгөөд байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (124.158.109.232) 2021 оны 09 сарын 16

ирсэн дарга нар нь сэтгэлтэй байгаасай, хөсүт бол тоглуулж байна даа, мэргэжлийн дарга нь ирээсэй

0  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 15

Халдвартын дарга 16 жил хийсэн юм бол энэ эмнэлгийн талаар сэтгэл гаргаагүй л бна үүднээсээ эхлээд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг ганц эмнэлэг гэхэд хэцүү2

0  |  0
гавгинж(172.69.252.136) 2021 оны 09 сарын 15

16 жил ажилласан хулгайч нямхүү юу хийв үүнийг бичигч ихэд харамсаад байна уу? тэр их гадны болоод дотоодын хандив хаашаа алга болов.засварын багач гэсэн 16 жилийн төсвийн мөнгө хаачив..бусад захирлуудыг наад нямхүү дарамталж өргөдлийг нь бичүүлсэн мэдээ байгаа

0  |  0
Top