ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 4767 хүн эдгэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3234 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1785 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1449 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй найман хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1001 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 4767 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 327 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top