Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвараар нийт 1001 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хоногт гэхэд халдвар авч, эмчлүүлж байсан найман хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тэгвэл долоо хоногийн хугацаанд халдвар авсан 82 иргэн нас бараад байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт 15, бямба гарагт 14, ням гарагт 15, даваа гарагт 10, мягмар гарагт 10, лхагва гарагт 10 хүн нас барсан бол өнгөрсөн хоногт найман хүн гээд нийт 82 иргэн халдвараар нас барлаа.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3234 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1785 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1449 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй найман хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1001 боллоо.
Тэгвэл өнгөрсөн хоногт 4767 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 327 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )