Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд "Өнөөдрийн байдлаар гуравдугаар тундаа дунджаар 13 мянга гаруй иргэн хамрагдаж байна. Томуугийн эсрэг вакцин болон халдварын эсрэг вакциныг цэг давхцуулахгүйгээр зохион байгуулж байна. Тухайлбал, томуугийн эсрэг вакциныг суурин 111 цэг, явуулын 177 баг ажиллаж байна. Нийт 270 баг, 847 эмч эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж хийж байна" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Манайхан дамжих замын асуудал дээр төдийлэн арга хэмжээ авч чадахгүй байна. Түүнээс болж эрүүл мэндийн байгууллага дээр ачаалал үүсэж байна гэж үзэж байгаа. Аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ хангаж ажиллах шаардлагатай. Засгийн газраас аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах журам, тогтоолыг баталж өгсөн. Гэвч тэд тусгай нөхцөл байдлын шаардлагаа хангаж ажиллахгүй байна. Хоёрдугаарт, олон нийтийн хамарсан үйл ажиллагаа болсоор байна. Хурим найртай холбоотой халдварын дэгдэлт ихсэж байна. Шөнийн хязгаарлалт буюу 22:00 цагаас бар, цэнгээний газар, үйлчилгээний газруудын цагийг хязгаарлах саналыг хүргүүлсэн. Ингэснээр халдварын тархалт 20 хувиар буурна гэж тооцоолсон" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Баар, караоке энэ тэрийг бол хязгаарлах биш хааман нь зев байх аа, арай л хэтэрхий замбараагуй байна бус уу
Тэгээч