Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр доктор А.Амбасэлмаа "ДЭМБ-ын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалтаар цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад энэ вирус ирээдүйд устах магадлал байхгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн.
Коронавируст халдвар нутагшмал байдалтай болно. Энэ үед урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээгээ хэчнээн сайн авч чадна, төдий чинээ вирустэй хамтран амьдрах болно.
Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна. Халдварын мутаци, хувилбарын эсрэг 70 орчим хувь нь тодорхой хэмжээний хамгаалалттай болж байна гэсэн үг. Үүндээ бид итгэх хэрэгтэй шүү. Халдвартай тэмцэх гол дөрвөн элемент бол хариу арга хэмжээг шуурай зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг боломж, чадлынхаа хэрээр хийж байна. Нөгөө талаараа эрсдэлд суурилсан хандлага шаардлагатай. Хэн өртөөд байна, хэнийг хамгаалах вэ, хэн эндэх вэ гэдгийг судалж, хамгаалах хэрэгтэй.
Цар тахлын заналхийллээс гарахад иргэн бүрийн оролцоо маш чухал байдаг. Аж ахуйн нэгж байгууллага гэр бүлийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй. Иргэд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй, аль болох өвдөхгүй байх хэрэгтэй. Вакциндаа хамрагдах хэрэгтэй. Халдвар авсан тохиолдолд маш түргэн эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Нэгдэж нийлж байж л халдварын ард гарна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 5 )
Hamgaalalttai humuus chin l uvduud bn daa ambaa guai min
Buruu zoryy yarij, zoxion baiguulj xaldvariig 70% boltol taraasan daa !!
Khumuus yamar muukhai bolson yum be Ambaselmaa sn ajiadag ajlyn tuluu tursun khundee.amjilt
энэ хүн ямар гавъяатай вэ зүгээр л биеэ сайн өмөөрөгч хаашаа ч хөрвөж бадах хүн шиг санагддаг
амбасалмаа авгай алчиж мэдэх хүн