ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 4212 хүн эдгэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2796 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1154 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1632 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 41-ээс дээш насны архаг хууч өвчтэй есөн хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1010 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 4212 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 369 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top