Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Коронавируст халдвар (Covid-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй байгаа тул хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “УЛААНБААТАР ХОТ – ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМ” чиглэлийн үйлчилгээг 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдэж байна.

Мөн “УЛААНБААТАР ХОТ – ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ СУМ”, “УЛААНБААТАР ХОТ – ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН ОВОО СУМ” чиглэлүүдийн үйлчилгээг 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нар(202.179.27.185) 2021 оны 09 сарын 17

Өмнөговьд хөл хорьсон нь дээрээ. Монгол улсыг тэжээж байгаа стратегийн орд газар. Ковид ихэдвэл Хятдууд хилээ хаачахд гадагш гаргаж байгаа баяжмал зогсоно

0  |  0
.(172.69.252.142) 2021 оны 09 сарын 17

Хөл хориод нэмэргүй болсоон, хувь хүний ухамсарын асуудал болсон

2  |  0
Top