ЭМЯ-наас коронавирусний талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөн 24 цагт 2777 тохиолдол батлагдсан байна. Ингэхдээ нийслэлд 1357, орон нутагт 1417, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол батлагдлаа. Харамсалтай нь 12 хүн нас баржээ.
Орон нутгаас Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 282 тохиолдол батлагдсан бол Булган, Төв, Дундговь, Завхан аймагт батлагдсан тохиолдлын тоо 100-аас дээш байна.
Сэтгэгдэл ( 0 )