Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковид-19 халдварын 2777 тохиолдол батлагдсан байна. Үүний 1357 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1417 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан архаг хууч өвчтэй 21-ээс дээш насны 12 иргэн нас барсан байна. Ингэснээр Монгол улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 1035 боллоо.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6566 иргэн эдгэрсэн бол маш хүнд 371 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )