24 ЦАГТ: Ковидын 2851 шинэ тохиолдол илэрч, 11 хүн нас барлаа

2021 оны 09 сарын 20

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.09.20)


Сүүлийн 24 цагт "Ковид-19"  халдварын 2857 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 11 хүн /4 эмэгтэй, 7 эрэгтэй/ нас барсан байна. Үүний  найм нь ковидын бус шалтгаанаар буюу үндсэн оношлогдсон өвчний улмаас, гурав нь ковидын шалтгаанаар нас баржээ.

Насны бүлгээр нь авч үзвэл:

  • 41-60 настай-2
  • 61-80 настай-7
  • 80-аас дээш-2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1683
  • Орон нутагт - 1168

Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 5211 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 21.532 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-12.627
  • Хүндэвтэр-6649
  • Хүнд-1889
  • Маш хүнд-367

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3618 нь хүүхэд байгаа бол 1337 нь жирэмсэн эх байна.

Top