Ковид-19 халдварын эмчилгээний дараах хоолны дэглэм

2021 оны 09 сарын 20

Та "Ковид-19" халдвараар эмнэлэгт эмчлүүлээд гэртээ гарсны дараа хэт сульдаж, турж жингээ алдсан байна уу? Өвдөхөөс өмнөх үетэй харьцуулахад хоолны дуршил буурсан ч байж болзошгүй. Энэ бол өвдсөний дараах бие организмын энгийн байдал боловч та хүч чадлаа сэргээж, жин алдалтыг зогсоох хэрэгтэй.

Хэвийн амьдралын хэв маягтаа эргэн орохын тулд та дараах зөвлөмжүүдийг дагаарай.

 

  • Хоол хүнсэндээ мах, загас, өндөг, тахианы мах, шош, тараг, бяслаг, сүү, буурцаг, самрын тос, самар зэрэг уургаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

 

  • Хоолондоо бүхэл үр агуулсан талх, гоймон, будаа, үр тариа идэх

 

  • Шинэ ногоо, жимс идэх

 

Хоолны хэмжээгээ хянаж сурах, жишээ нь: хэрэв та огт юм идээгүй бол 0%, идсэн хэмжээгээрээ 25%, 50%, 75%, харин бүгдийг нь идсэн бол 100% гэх мэт.

Хэрвээ та хэвийн хэмжээнээс 50% болон түүнээс бага идэж байвал тараг, сүүгээр өөрт тааламжтай нэмэлт коктейл хийж уугаарай.

Өдөртөө ус, шингэрүүлсэн жимсний шүүс, сүү гэх мэт 8-10 аяга шингэн уухыг хичээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top