Аравдугаар сарын 1-нээс УРЛАГ, СОЁЛЫН үйлчилгээг нээхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Улаанбаатар хотын дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр (2021.09.20) Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа.

Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөллийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа.
 

  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа.
     
  • Эвэнт холл- Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгааллын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрлөө.
     
  • Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука(202.21.108.20) 2021 оны 09 сарын 22

Спортын үйл ажиллагаагаа бас нээмээр юм аа

0  |  0
Хүний л амьдрал ш дэ(124.158.88.12) 2021 оны 09 сарын 21

Одоо нээхгүй гээд яахав дээ. бүгдийг нь нээ. Монголын ард түмэн харин ч хүлээцтэй байлаа. Одоо бараг бүгд тусаад дуусаж байх шиг байна. Хангалттай хоригдсоны үр дүнд 1. Эдийн засаг, санхүү 2. Боловсрол 3. Эрүүл мэнд 4. Сэтгэл санаагаараа хангалттай хохирлоо. Эцэст нь харанхуй сэтгэл зүйн доголдолтой нийгмийг хангалттай сайн бүтээж чадлаа. Эрх баригч нам хангалттай сайн ажиллалаа байр хүргэе та нар төлөдлөгөөгөө 100% гүйцэтгэлтэй биүлүүлэн тухайн захиалагчдаа мартуулан шагнуулж байгаа байх ОДОО ЗҮГЭЭР ОРХИ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ

0  |  0
Naraa(103.26.194.108) 2021 оны 09 сарын 20

Korono arilchihsan yum bhdaaa

0  |  0
Караоке урлаг биш(202.9.46.41) 2021 оны 09 сарын 20

Караоке чинь хэзээдээ урлаг соёлын төрөлд орчихвоо архи ууж орлихийг урлаг гэж ойлгодог дарга нарыг бурхан өршөөг

0  |  0
Irgen(103.212.118.97) 2021 оны 09 сарын 20

Sandal suudaltaigaa zuuraad buuhguin tuld neej bna ard tumen bol ogt hamaagui novshnuud uym aa

0  |  0
Top