Караокег аравдугаар сарын 1-нээс нээхийг зөвшөөрлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20


Улаанбаатар хотын дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр (2021.09.20) Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа.

Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөллийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа.
 

  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа.
     
  • Эвэнт холл- Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгааллын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрлөө.
     
  • Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
F(64.119.22.164) 2021 оны 09 сарын 21

Esregeeree 22 rtzag hurtel ajluulj uhamsargui humuusinhee hudulguunig buuruulaachdee medrel orkuud, buh yum ni gazzan odoo bur benzin ni bhgui hugiin nowsh nar hiij bgaa yum bhgui deer doorgui taarsan nowshnuud archaagui

1  |  0
нар(202.179.27.185) 2021 оны 09 сарын 21

Монгол улс ковидод бүрмөсөн бууж өглөө. Одоо ч бужигнана даа

0  |  0
Монгол (103.57.94.118) 2021 оны 09 сарын 20

Болиочээ.шоу зугаа цэнгэл хэнд хэрэгтэйн бэ.өвчин тахал мэт тархаад бна.карантилж бж л өвчин намдана.корона гдг үг үхэл гсн үгтэй адил болчихоод бхд юу вэ.юун кароке.

0  |  0
Дарь(172.69.252.138) 2021 оны 09 сарын 20

Дуулах нь хамгийн их тараана. Иймд болгоомжил.

0  |  0
beqo(103.57.94.143) 2021 оны 09 сарын 20

Алах нь дээ лалаларууд

0  |  0
zochin(66.181.161.7) 2021 оны 09 сарын 20

eedee ketsuun be. tunj uldeed baigaa ni end buugnuruud balrah yum bna daa. morio joloodood daisaniig darah amar baij boloh ch morinoosoo buugaad turiig joloodoh berk shuu gedeg l udruus udurt haragdaj bna daa. \nhun zon mini uurtuu l itgej eldev karaoked buugnuruhgui baigaasai

0  |  1
Top