24 ЦАГТ: Халдварын 2543 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2543 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1342 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1201 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй 13 хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1059 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 4883 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 380 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top