Москвагийн Таганка дахь театрын жүжигчин, 30 настай Антон Ануров “Интоорын цэцэрлэг” жүжгийн нээлтийн тоглолтын үеэр нүүрэндээ гэмтжээ.
Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг эстрад хувилбараар тавьж дуусаад жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслох үеэр Яшагийн дүрийг бүтээсэн Антон Ануров руу баглаа цэцэг барьсан шаргал үстэй бүсгүй дөхөж ирсэн байна. Бүсгүй Антоныг цэцгээр нүүр рүү нь цохиж эхлэхэд зарим үзэгч уг явдлыг жүжгийн нэг хэсэг гэж бодсон гэнэ.
Жүжигчний нүүр рүү цохисон бүсгүй шууд гарч явжээ. Жүжгийг үзэж байсан Hi-Fi хамтлагийн дуучин Марина Дрождина уг явдлыг хараад маш гайхсанаа хуваалцжээ. “Жүжгийн нэг хэсэг юм болов уу гэж бодтол биш болж таарсан. Тэр бүсгүй жүжигчин рүү явж очоод олны нүдэн дээр цэцгийн баглаагаараа нүүр рүү нь шууд ташуурдсан” гэж Марина ярьсан байна. Марина дээрх явдлыг жүжигчний экс найз бүсгүйн өшөө авалт юм болов уу гэж хошигножээ.
Үзэгчид ч өөрсдийн хошин таамгаа дэвшүүлж байгаа аж. Тэдний бодлоор бүсгүй Антоны найз охин байж ч магадгүй гэнэ. Утсаа авахгүй байсан Антонд уурласан найз бүсгүй нь цэцгээр ташуурдсан байж магадгүй аж. Эсвэл харилцааныхаа талаар Антон нөхөрт нь хэлчихсэн нууц амраг нь байх гэжээ.
Тэгвэл жүжигчин залуу болсон явдлын талаар тайлбар өгсөн байна. Антон “Тэр бүсгүйг би танихгүй. Хачин үйлдэл гаргасан шалтгааныг нь ойлгохгүй байна. Эсвэл тэр миний бүтээсэн эсрэг дүрд их бухимдсан юм болов уу” гэжээ. Жүжигчин залуу энэ сарын 30-нд нээлтээ хийх өөр нэг жүжгийнхээ үеэр тайзан дээр ёслохдоо тайз руу гардаг шат, хаалганаас хол зогсоно гэсэн байна. Тэрбээр тайзан дээр гарахаас эмээж байгаа аж.
Театрын удирдлагууд жүжигчнийг цэцгээр ташуурдсан үзэгч бүсгүйтэй холбогдож, гаргасан үйлдэлдээ тайлбар бичиж өгөхийг хүсэхэд бүсгүй уурлаж, уйлжээ. Түүнийг тайвшруулсны дараа ч бүсгүй “Яагаад тэгснээ тодорхой ойлгохгүй байна” гэжээ.
Таганка дахь театр хамгаалалтаа сайжруулахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )