24 цагт: Халдварын 3416 тохиолдол батлагдаж, 14 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.22/ цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 3416 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэлд 1896 тохиолдол, орон нутагт 1518 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь 21-ээс дээш насны 14 хүн нас барсан байна. Ингэснээр Монгол улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1073 боллоо. 

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь авч үзвэл:

  • Хөнгөн - 12156
  • Хүндэвтэр - 6965
  • Хүнд - 2027
  • Маш хүнд - 376 иргэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top