24 ЦАГТ: Халдварын 3361 шинэ тохиолдол илэрч, 13 ХҮН НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэе /2021.09.23/

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд "ковид-19" халдварын 3361 тохиолдол илэрсэн байна. Үүнээс нийслэлд 1540 тохиолдол, орон нутагт 1821 тохиолдол бүртгэгджээ. Харин архаг, хууч өвчтэй 13 хүн харамсалтайгаар нас барсан байна. 

Насны бүлгээр авч үзвэл: 

  • 21-40 настай - 1
  • 41-60 настай - 2
  • 61-80 настай - 9
  • 80-аас дээш настай - 1

Өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 5286 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар нийт 22.204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн - 12.702
  • Хүндэвтэр - 7004
  • Хүнд - 2103
  • Маш хүнд - 395

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top