Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 иргэн байна

2021 оны 09 сарын 24

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774  иргэн байна. Үүнээс 1,271 нь жирэмсэн, 3,259 нь хүүхэд байна.

Нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6,666  иргэн байна.

Түүнчлэн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3117 иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3,609 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top